2015-05-23 18:05:43

Алтан Хуур Шинэ жилийн цэнгүүн

Алтан Хуур Шинэ жилийн цэнгүүнийг “Чагдаржав сан” ТББ, “Н Эй Би” Групп, Дундговь аймгийн Оюутан залуучуудын холбоо хамтран 3 дахь жилдээ 2014 оны 12-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Нутаг бүр залуучуудынхаа  шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж оны шилдэгүүдээ шалгаруулж урамшуулдаг тогтолцоо сүүлийн жилүүдэд улам эрчимжих болсон. Манай Дундговийн залуучуудыг хувьд бол 2011 оноос л “Алтан-Хуур” нэртэйгээр сүлд модныхоо наадмыг Улаанбаатар хотноо зохиож эхэлсэн юм. Уг шинэ жилийн цэнгүүнийг “Чагдаржав сан”, “Н Эй Би” Групп-ээс саначилан Дундговь аймгийн Оюутан Залуучуудын холбоотой хамтраад 2014 оны байдлаар 3 дахь удаагаа зохион байгуулаад байна. Уг шинэ жилийн цэнгүүнд Дундговь аймгийн 300 гаруй оюутан залуучууд хамрагдаж оны шилдэг залуучууд, оюутнуудаа шалгаруулан шагнаж гардууллаа.