Танилцуулга
Барилга, сантехникийн угсралтын “Н Эй Би” ХХК нь тус группын ууган компани ба 2002 онд үүсгэн байгуулагдсан. Компани нь Ажлын алба, Санхүүгийн алба, Барилга угсралт инженерийн алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Доорхи чиглэлээр ажил үйлчилгээ явуулж байна.
Бид 2006 оноос эхлэн Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байгаа ба 2007 оны 12 сард Зураг төслийн “Ди Эм Си Си ” ХХК, 2008 оны 7 сард Худалдаа үйлчилгээний “Н Эй Би Трейд” ХХК, 2009 оны 6 сард Барилга, сантехник угсралтын “Н Эй Би” ХХК ISO 9001:2010 Чанарын Удирдлагын Тогтолцооны стандартыг байгууллагадаа нэвтрүүлсэнээрээ Стандарт Хэмжилзүйн Үндэсний төв байгууллагаар баталгаажуулж гэрчилгээ гардан авсан нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анхдагч болсоноороо онцлог юм.
Бид өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хүсэлт гаргасан захиалагчид өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр хэрэглэгчийн таашаалд нийцсэн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Хувийн хэвшлийн болон төрийн байгууллага, яамдуудтай байнгын харилцаа холбоотой ажиллаж, тэдгээрээс зарласан төслийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна.
“Н Эй Би” ХХК нь барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, сантехник, их засварын ажлыг 50 гаруй объектод гүйцэтгэн захиалагч, хэрэглэгчийн таашаалд нийцсэн ажил үйлчилгээ явуулснаараа 2006 онд Монголын барилгачдын холбооны “Хүндэт өргөмжлөл”, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага, Барилга, Хот байгуулалтын яамнаас “2007 оны Шилдэг барилгын байгууллага” цол өргөмжлөл, 2009 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “ GREEN OFFICE” өргөмжлөл, Н Эй Би Групп 2009 оны шилдэг менежменттэй байгууллага-аар тус тус шагнагдсан болно.
“Н Эй Би” ХХК-д инженер, техникийн ажилчид, мэргэжлийн өндөр зэрэглэлтэй гагнуурчид, сантехникийн болон тоног төхөөрөмжийн слесарь, боловсон хүчнүүд ажиллаж байна. Мөн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албатай хамтран жил бүр Норвеги, Герман, Испани, Швейцарь улсаас барилгын чиглэлээр суралцдаг оюутнуудыг дадлага хийлгэдэг.
Компаний үйл ажиллагааны үр дүн, ажлын чанар нь ажилтан, ажилчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаас шууд шалтгаалдаг төдийгүй компаний амжилтын гол эх үндэс болдог. Тиймдээ ч боловсон хүчний бодлого нь ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад, дотоод сургалтанд байнга хамрагдан ажиллаж байна.