main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

Шагайн харваа

Хэвлэх | 2015-05-23
“Н Эй Би” Группын нэрэмжит шагайн харваа
Дундговь аймгийн Шагайн холбооноос зохион байгуулдаг Модон Хонин жилийн нээлтийн харваа өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Эрүүл мэнд, Cпортын газарт амжилттай зохиогдож дууслаа. Энэ удаагийн шагайн харвааны тэмцээнийг “Н Эй Би” Групп ивээн тэтгэж явуулсан бөгөөд урд жилүүдийнхээс өргөн хэмжээнд зохиогдсонд олон харваачид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм. Уг тэмцээнд 30 гаруй багын 300 орчим харваачид оролцож, 33 багц медалын төлөө цэц мэргээ сорин өрсөлдлөө. Үүнд:
Багийн төрөлд:
1-р байранд Сайнцагаан сумын С.Түвшинжаргал ахлагчтай баг,
2-р байранд Дэрэн сумын Чойдорж ахлагчтай баг,
3-р байранд Сайхан-Овоо сумын Галбадрах ахлагчтай баг,
Хувийн цувааны төрөлд:
1-р байранд Хулд сумын МУМ Ж.Пунцагдорж,
2-р байранд Дэрэн сумын МУҮДМ Ц.Жамъянсүрэн,
3-р байранд Өлзийт МУМ А.Мягмар нар 
Ахмад харваачдын дунд зохиогдсон чавхны төрөлд
1-р байранд Сайнцагаан сумын МУХМ Ц.Жинлэн 
2-р байранд Баянжаргалан МУХХ Ц.Баяр
3-р байранд Сайнцагаан сумын Амаржаргал 
Хүүхдийн харвааны төрөлд 
1-р байранд Баянжаргалан сумын Н.Баянбаатар
2-р байранд Өндөршил Мөнхбаясгалан
3-р байранд Дэрэн сумын Балжинсүрэн нар тус тус байр эзэллээ.
2015/03/07
Top